https://www.youtube.com/watch?v=3oROmL-WuTQ


🎯 “The Wolves of Crypto Street” NFT цуглуулгын тухай

About

Чоно нь сүрэглэн амьдардаг араатан амьтан бөгөөд хүчээ нэгтгэж илүү том ан агнадаг. Энэхүү хүчирхэг чонон сүрэг нь Монгол хүмүүний нэрийн хуудас болсон амьтдын нэг билээ. Mongol NFT болон MNFT community-ийн философи ч мөн адил блокчейн, крипто болон NFT зах зээлд Монгол гэдэг нэрийг тамгалах, олон улсын анхаарлыг татаж их хэмжээний олз омог хүртэн сүргийн сүр хvчийг дэлхийд харуулах зорилгоор “The Wolves of Crypto Street” collectibles үүсэж, улмаар бид өөрсдийн чонон сүргийг бүрдүүлж байна.

The Specification

“The Wolves of Crypto Street" нь Polygon Network систем дээр оршдог тус бүр нь дахин давтагдашгүй 19’999 дижитал чононы цуглуулга юм. "TWCS" NFT -г эзэмших нь таныг чонон сүргийн нэг болгохоос гадна та "Wolf Society" цогц эко системийн нэгээхэн хэсэг болж MongolNFT компани, MongolNFT marketplace болон MNFT Coin зэрэг төслүүдийн хүрээнд хийгдэх эвент, үйл ажиллагаа, уралдаан тэмцээн болон бүтээгдэхүүнээс хөнгөлөлт урамшуулал хүртэх гэх мэт маш олон төрлийн utility буюу хэрэглээнүүдийг өөрийн болгох болно. Онцлох зүйлсийн нэг нь энэхүү collectible буюу цуглуулга эзэмшигчид нь давхар дэлхийн хамгийн том NFT marketplace болох “Opensea” дээр өөрийн чоноо зарах боломжтой.


👁 Төслийн алсын хараа

Энэхүү төслийн алсын хараа нь “TWCS”-н жинхэнэ потенциалыг бүрэн нээн илрүүлж, сүргийн эрүүл экосистемийг бүрдүүлэн, чонон сүргийн нэгдмэл соёлыг бий болгож Монголдоо төдийгүй дэлхийд хүчирхэг дижитал нийгмийг цогцлоох юм.


🦾 Чонын ангилал болон шинж чанарууд

"The Wolves of Crypto Street" NFT цуглуулгад ерөнхий хэв маягаараа хоорондоо ялгагдах дараах 6 тѳрлийн (Rock, Hip-Hop, Gentleman, Ethnic, Knight, болон CyberPunk) чоно байх бөгөөд төрөл тус бүр өөрсдийн өвөрмөц шинж чанаруудтай байна.