📌 Аливаа токен нь зориулалтаасаа хамаараад community, security, utility гээд олон төрөл байдаг. Жишээ нь: Комюнити токен нь ардаа заавал технологийн шинэ шийдэлтэй байх албагүй, ихэвчлэн комюнитигээ тэлэх, комюнититэйгээ харилцах зарчмаар явдаг бол хэрэглээний токен нь хэрэглээгээ технологийн шийдлээр дамжуулан нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд тухайн токеноо ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ авах эрхийг олгож байдгаараа онцлогтой.

📌 MNFT нь utility буюу хэрэглээ, governance буюу засаглалын эрх мэдлийг агуулсан токен юм. MNFT нь utility буюу хэрэглээний токен бөгөөд NFT Marketplace, “The Wolves of Crypto Street” NFT Collectibles, TWCS-н дэд төсөл “Идэш” хөтөлбөр, Мetaverse, Decentralized music, DeFi, картын цогц систем зэрэг олон төслүүдийн суурь төлбөрийн хэрэгсэл байх болно.

📌 Governance буюу засаглал талаасаа токен эзэмшигч бүрээс санал хураалт авч, ардчилсан байдлаар эцсийн шийдвэр гаргахыг хэлнэ. Decentralized Brand, Decentralized Finance (De-Fi), Decentralized Autonomous Organization (DAO) гэх мэтчилэн decentralized буюу төвлөрсөн бус байх гэдэг үндсэн суурь зарчмыг бид бүхий л үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хэн нэгэн хүн эсвэл компани дээр эрх мэдэл төвлөрдөг бус токен эзэмшигч бүр өөрийн дуу хоолойг хүргэж, шийдвэр гаргалтад оролцох боломжтой засаглалын токен юм.

🌐 MNFT Whitepaper (🇬🇧): https://media.mongolnft.xyz/whitepaper/MNFT.pdf

🌐 MNFT Whitepaper (🇲🇳): https://media.mongolnft.xyz/whitepaper/MNFT_MGL.pdf