Сүүлийн жилд NFT-н ертөнц эрчээ авч, дэлхийн даяар алдартай уран бүтээлчид, олны танил хүмүүс болон томоохон хөрөнгө оруулагчид NFT арилжаалж сая сая долларын ашиг хийчихээд байна.

Монголд NFT зарж борлуулах зах зээлийн дэд бүтэц, системтэй мэдээлэл байхгүйн улмаас энэхүү ертөнцөд хөл тавих сонирхолтой уран бүтээлчид болон контент бүтээгчид зөвхөн OpenSea, Rarible, SuperRarem Foundation гэх мэт гадны зах зээл рүү орохоос өөр аргагүй болж, үүнээс үүдээд тодорхой хэмжээний асуудлуудтай нүүр тулгарсаар ирсэн.


Монголын уран бүтээлчид өөрсдийн бүтээлийг үсрэнгүй хөгжиж буй энэхүү технологийн тусламжтайгаар албан ёсоор, хууль ёсны дагуу мөнхлөх цор ганц газар бол MongolNFT юм.

Энэхүү асуудлыг шийдэж, Монголчууддаа хязгааргүй олон боломжуудыг NFT-н тусламжтайгаар хүргэхийн тулд бид Монголын хамгийн анхны NFT зах зээл болох "MongolNFT"-г танилцуулаад байгаа билээ. MongolNFT дээр хэрэглэгчид дижитал урлагийн бүтээлүүдийг худалдан авч, зараад зогсохгүй инфлүэнсэрүүд, контент бүтээгчид өөр хаана ч байхгүй онцгой бүтээлүүдээ сурталчилж дагагчид болон фэнүүдтэйгээ харилцаа үүсгэх өвөрмөц аргыг нээж өгч байгаа юм.


🎯 Тэгэхээр, эдгээр асуудлуудыг бид хэрхэн шийдэх вэ?

📍  БҮТЭЭЛИЙН ЖИНХЭНЭ БАЙДАЛ

📍  ДЭЛХИЙ ДАХИНД ТАНИГДААГҮЙ БАЙДАЛ

📍  ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ЗӨРЧИЛ